БНСУ-ын WOOSONG их сургууль Бакалавр, Магистр, Хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүддээ намрын элсэлтээ авч эхэллээ.
WOOSONG их сургуулийн давуу талуудаас дурьдвал:

Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа зэргээр мэргэшсэн Solbridge сургууль нь AACSB олон улсын бизнесийн сургуульд олгодог нэр хүндтэй магадлан итгэмжлэлийг авсан цөөн сургуулиудын нэг.

Times Higher education, QS Asia зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтдаг.

Олон улсын сургалтын орчин
– Шинжлэх ухаан технологийн төв гэж нэрлэгддэг Дэжон хотод байрладаг.
– 80 гаруй орны 3000 гаруй оюутнууд сурдаг, мөн Ази, Америк, Европоос ирсэн шилдэг профессорууд багшилдаг.
– БНСУ-ын хамгийн олон гадаад оюутантай их дээд сургуулийн нэг.

Солонгос болон олон улсын түншлэл
– Хос зэрэгтэй (2+2, 3+1) болон оюутан солилцооны хөтөлбөрүүд
– 30+ орны 100+ их сургуультай хамтран хэрэгжүүлдэг.
– Ажлын байр, дадлага хийх боломж
– Солонгос болон олон улсын томоохон компаниудтай хамтарсан хөтөлбөртэй.

Ажлын байрны боломж өндөр
– Төгсөгчдийн ажил эрхлэлт өндөр
– Ялангуяа SolBridge Бизнесийн Сургуулийн оюутнууд олон улсын компаниудад ажилд орох боломжтой.

Гадаад оюутнуудад зориулсан карьер хөгжүүлэлтийн дэмжлэг
– CV бичих, ажлын ярилцлагад бэлдэх гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.

Өндөр түвшний дэд бүтэц, хангамж
– Орчин үеийн лаборатори, судалгааны төвүүд
– Мэдээллийн технологи, инженерчлэл, хоолны урлаг, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлийн лабораториудтай.
– Тав тухтай, олон улсын оюутнуудад зориулсан дотуур байртай.

Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг
– Гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг
– Голч оноо (GPA) болон TOEFL, IELTS зэрэг шалгалтын онооноос хамааран 30-100% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

Солонгосын өндөр чанартай боловсролыг хямд зардлаар эзэмших боломж
– Солонгосын бусад их сургуулиудтай харьцуулахад харьцангуй боломжийн төлбөртэй.
– Дэжон хот нь Сөүл хоттой харьцуулахад амьдрах өртөг 25-40% бага.


