БНСУ-ын WOOSONG их сургууль Бакалавр, Магистр, Хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүддээ намрын элсэлтээ авч эхэллээ.

WOOSONG их сургуулийн давуу талуудаас дурьдвал:
✅ Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа зэргээр мэргэшсэн Solbridge сургууль нь AACSB олон улсын бизнесийн сургуульд олгодог нэр хүндтэй магадлан итгэмжлэлийг авсан цөөн сургуулиудын нэг.
✅ Times Higher education, QS Asia зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтдаг.
✅ Олон улсын сургалтын орчин
– Шинжлэх ухаан технологийн төв гэж нэрлэгддэг Дэжон хотод байрладаг.
– 80 гаруй орны 3000 гаруй оюутнууд сурдаг, мөн Ази, Америк, Европоос ирсэн шилдэг профессорууд багшилдаг.
– БНСУ-ын хамгийн олон гадаад оюутантай их дээд сургуулийн нэг.
✅ Солонгос болон олон улсын түншлэл
– Хос зэрэгтэй (2+2, 3+1) болон оюутан солилцооны хөтөлбөрүүд
– 30+ орны 100+ их сургуультай хамтран хэрэгжүүлдэг.
– Ажлын байр, дадлага хийх боломж
– Солонгос болон олон улсын томоохон компаниудтай хамтарсан хөтөлбөртэй.
✅ Ажлын байрны боломж өндөр
– Төгсөгчдийн ажил эрхлэлт өндөр
– Ялангуяа SolBridge Бизнесийн Сургуулийн оюутнууд олон улсын компаниудад ажилд орох боломжтой.
✅ Гадаад оюутнуудад зориулсан карьер хөгжүүлэлтийн дэмжлэг
– CV бичих, ажлын ярилцлагад бэлдэх гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.
✅ Өндөр түвшний дэд бүтэц, хангамж
– Орчин үеийн лаборатори, судалгааны төвүүд
– Мэдээллийн технологи, инженерчлэл, хоолны урлаг, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлийн лабораториудтай.
– Тав тухтай, олон улсын оюутнуудад зориулсан дотуур байртай.
✅ Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг
– Гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг
– Голч оноо (GPA) болон TOEFL, IELTS зэрэг шалгалтын онооноос хамааран 30-100% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.
✅ Солонгосын өндөр чанартай боловсролыг хямд зардлаар эзэмших боломж
– Солонгосын бусад их сургуулиудтай харьцуулахад харьцангуй боломжийн төлбөртэй.
– Дэжон хот нь Сөүл хоттой харьцуулахад амьдрах өртөг 25-40% бага.

© 2025 он. Language Journey – Study Abroad. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency