Ирландын 25 долоо хоногийн хэлний бэлтгэлийн хөтөлбөр нь англи хэлээ богино хугацаанд үр дүнтэй сайжруулах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутан 6 сар суралцахын зэрэгцээ долоо хоногт 20 цаг, амралтын үед 40 цаг ажиллах боломжтой. Сургалтын чанар өндөр, амьдрах нөхцөл аюулгүй, соёлтой орчин, найрсаг иргэдтэй тул Ирланд улсад хэл сурах нь олон улсын оюутнуудад таатай боломжийг олгодог.