Филиппин Улс

Филиппин улсад суралцах нь англи хэлний мэдлэгээ богино хугацаанд эрчимтэй сайжруулахыг хүсэж буй оюутнуудад маш тохиромжтой сонголт юм. Тус улс нь Америк маягийн боловсролын системтэй, албан ёсны хэл нь англи тул өдөр тутмын амьдралд ч англиар харилцах өргөн боломжтой. Филиппин багш нар нь англи хэл заах туршлага, арга зүйгээрээ дэлхийд танигдсан бөгөөд ганцаарчилсан хичээл нь ярианы чадварыг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлдэг. Мөн сургалтын төлбөр болон амьдрах зардал нь бусад англи хэлтэй орнуудтай харьцуулахад хямд тул санхүүгийн хувьд маш хэмнэлттэй. Цаг уурын хувьд дулаан, найрсаг уур амьсгалтай, оюутнуудад ээлтэй орчин бүрдсэн нь суралцах хугацааг илүү үр дүнтэй, таатай болгодог.

Филиппин улсад англи хэл сурах давуу тал

QQ May-12

Англи хэлтэй орчин

– Англи хэлээр ярьдаг хүн амын тоогоор дэлхийд дээгүүрт ордог.
– Сургалтын орчин, өдөр тутмын амьдрал бүгд англи хэл дээр явагддаг.

ev ielts

Хямд зардал

– АНУ, Канад, Их Британи зэрэг англи хэлтэй улсуудын англи хэлний бэлтгэл хөтөлбөрийн төлбөрөөс хэд дахин хямд.
– Сургалтын төлбөр, байр, хоол бүгд төлбөртөө багтсан байдгаараа онцлог.

1ON1 ROVIE

1:1 сургалтын систем

– Оюутны түвшинд тохирсон олон цагийн ганцаарчилсан хичээлтэй.
– Богино хугацаанд үр дүнтэй аргаар хэлний чадвараа сайжруулах боломжтой.

BASILICA-1

Аялал

– Филиппин улс нь үзэсгэлэнт арал, байгалийн гайхамшигт тогтоцтой, аялал жуулчлал өндөр хөгжсөн газар юм.
– Сургалтын хажуугаар аялж, хүмүүстэй танилцан, олон орны соёлтой танилцах боломжтой.

Манай агентлагийн давуу талууд:

  • Филиппиний сургуулиудын сургалтын чанар, орчин, хоол, дотуур байр зэрэг хүчин зүйлсийг өөрсдийн биеэр очиж үзэн хамгийн чанартай, тав тухтай сургуулиудыг сонгон хамтран ажиллаж байна.
  • Манай зөвлөхүүд бүгд Филиппинд ажиллаж, амьдарч байсан туршлагатай учраас оюутнуудад бодит зөвлөгөө өгдөг.
  • Сургалт, байр, виз, онгоцны тийз, гадаадад амьдрах зөвлөгөө гэх мэт бүх үйлчилгээг нэг дороос үзүүлдэг.

Анхаарах зүйлс

  • 2–5 сар, 9–12 сар – Ачаалал багатай үе
  • 6–8 сар, 1 сар – Ачаалал өндөр үе, 2 сарын өмнөөс бүртгүүлэх шаардлагатай
  • Та 1 сарын өмнөөс төлөвлөж бидэнтэй холбогдон зөвлөгөө авч, тохирох сургуульдаа бүртгүүлээрэй
  • Насанд хүрэгчдэд (18–80 нас): Ерөнхий англи хэл, IELTS, Бизнес англи хэл
  • Хүүхдийн хөтөлбөр: 7–18 насны хүүхдүүдэд зориулсан кемп
  • Гэр бүлийн хөтөлбөр: 4+ настай хүүхдүүдтэй гэр бүлүүд хамтдаа суралцах боломжтой хөтөлбөр
  • Өдөрт 3–10 цагийн хичээл (ганцаарчилсан + групп)
  • 1 хичээл: 45–50 минут
  • Суралцах хугацаа: 1–47 долоо хоног хүртэл
  • Хичээл Даваа гараг бүр эхэлдэг, Ням гарагт нисэж очсон байх шаардлагатай
  • 1–4 ортой өрөөний сонголт, өдрийн 3 буфет хоол, бассейн, фитнес заалтай
  • Сургуулиас гадуур түрээсийн байранд байрлах боломжтой

Төлбөрийн хувьд хэдэн долоо хоног суралцах, хэдэн ортой өрөөнд орох, гадуур байрлах, өдөрт авах хичээлийн цаг болон хөтөлбөрөөс хамаарч өөрчлөгдөнө. Сургалтын төлбөрт, сургалт байр, өдрийн 3 удаагийн хоол багтсан байдаг.

Жишээ: Ерөнхий англи хэл (4 цаг ганцаарчилсан хичээл+2 цаг групп хичээл), 2 ортой өрөөнд байрлахаар, 4 долоо хоногийн төлбөр $1400-с эхэлнэ.

Манай агентлаг нь Филиппин улсын хамгийн шилдэг англи хэлний сургуулиудтай албан ёсны эрхтэйгээр хамтран ажилладаг.

EV Academy нь олон улсын оюутнуудад зориулсан өндөр чанартай сургалттай анхны сургуулиудын нэг юм. EV Academy нь “Харилцан ярианд суурилсан сургалтын арга зүй” (Communicative Language Teaching)-г Азийн орнуудаас ирж буй оюутнуудад зориулан анхлан нэвтрүүлж, практик ярианы чадварыг богино хугацаанд сайжруулах чиглэлээр амжилттай ажилласаар байна.

15785458-fbe6-4f49-b751-ca0e541f

Philinter Education Center (Philinter Academy) нь Филиппиний Сэбү (Cebu) хотод байрлах, англи хэлний өндөр чанартай сургалтаараа олон улсын оюутнуудын итгэлийг хүлээсэн нэр хүндтэй сургууль юм.  Тус сургууль нь 2003 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш, англи хэлний боловсролын салбарт тогтвортой өсөлттэй ажиллаж, олон мянган оюутныг амжилтад хүргэсэн туршлагатай.

335427351_541631281290187_4449275507807327172_n

GLC сургууль нь 2011 онд 80 оюутантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өдгөө 2024 оны байдлаар 600 гаруй оюутан хүлээн авах чадалтай Филиппин улсын хамгийн том сургуулиудын нэг болоод байна. GLC нь танд гадаадад суралцах хугацаандаа үр дүнтэй цагийг бүтээхэд тань бүх талаар дэмжиж, олон боломжуудаар хангах болно.

4999

QQ English сургууль нь 2009 онд байгуулагдсан 16 жилийн туршлагатай. 2000 гаруй бүтэн цагийн мэргэжлийн багштай бөгөөд дэлхий даяар 300000 оюутан сургасан. I. T Park буюу Сэбү хотын төвд болон Mactan арал буюу далайн эрэг дээр гэсэн 2 салбартай. Капсул хэлбэрийн дотуур байртай, хамтран ажилладаг зочид буудлуудад хямдралтай үнээр байрлах боломжтой.

exterior1a

Boracay Coco English сургууль нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Англи хэлийг хамгийн тааламжтай нөхцөлд ресорт загварын кампуст өвөрмөц байдлаар суралцахыг санал болгодог. Бусад сургуулиудаас ялгаатай нь чанартай сургалтаас гадна үзэсгэлэнт Боракай арлаар аялан дурсамж бүтээх, арал дээр байрлан стрэссгүй тав тухтай суралцах бүх нөхцөлийг бүрдүүлсэн.

HLA-VIEW-scaled

Happy Learning Academy нь 2022 оноос хойш үүсгэн байгуулагдсаар олон улсын оюутнуудыг иж бүрэн тоноглогдсон, дэд бүтэц сайтай, тав тухтай орчинд хүлээн авдаг. Тус сургууль нь Филиппин дэх Вьетнамчуудын хөгжүүлсэн анхны сургууль юм. HLA нь Сэбу хотын Лилион дүүрэгт хотын төвөөс 16км, нисэх онгоцны буудлаас 9 км-ийн зайд байрладаг. Оюутны хотхон нь 11,800 мкв талбайтай мод цэцэг бүхий ногоон байгууламжаар хүрээлэгдсэн, оюутнууд хотын тоос шороо, чимээ шуугиад өртөхгүйгээр хичээлэх боломжтой.

© 2025 он. Language Journey – Study Abroad. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency