Ирланд улс нь чанартай боловсролын тогтолцоотой, аюулгүй, найрсаг орчинтой, англи хэл сурахад хамгийн тохиромжтой орнуудын нэг юм. Хэлний бэлтгэл хөтөлбөрт 6 сар ба түүнээс дээш хугацаагаар хамрагдсанаар оюутнууд англи хэл сурахын зэрэгцээ долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Ингэснээр суралцах хугацаандаа тухайн улсын иргэншил, соёлтой танилцаж, бодит орчинд хэлний мэдлэгээ хэрэглэн, амьдралын туршлага хуримтлуулах боломжтой.