Сайн байцгаана уу? Би сэтгүүлч У.Болортуяа байна. Би Philinter Academy-д 2 сарын хугацаанд суралцаад төгссөн. Энэ хугацаанд сургалт, орчин, байр, хоол, цэвэрлэгээ бүгд маш сайн байсан. Суралцах орчин үнэхээр тохиромжтой, багш нарын заах арга нь үр дүнтэй байсан мөн Филиппин хүмүүс үнэхээр найрсаг. Тус сургууль нь гэр бүл, насанд хүрэгчдэд болон хүүхдүүд суралцахад таатай орчин бүрдүүлсэн санагдсан. Сургууль нь кампус хэлбэрийн тул бүх юм нь нэг дор үнэхээр амар байсан. Зуучилж өгсөн агентлаг маань бас маш хариуцлагатай байсан. Хэрэв та гэр бүлээрээ эсвэл ээлжийн амралтаараа англи хэлээ сайжруулахаар төлөвлөж байгаа бол Филиппин улс төгс тохирно.
Охин маань Филиппиний кемп хөтөлбөрт хоёр дахь удаагаа яваад ирлээ. Энэ хугацаанд англи хэлний мэдлэг нь улам сайжирч, өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн. Сургалтын хөтөлбөр нь үр дүнтэй, багш нар нь маш мэргэжлийн, халамжтай байдаг учраас бид дахин итгэлтэйгээр явуулсан. Бусад эцэг эхчүүдэд ч энэ хөтөлбөрийг санал болгож байна.
Хүү маань Филиппинд очоод англи хэлний мэдлэгээ богино хугацаанд эрс сайжруулсан. Сургалтын хөтөлбөр нь маш үр дүнтэй, багш нар нь мэргэжлийн, халамжтай байлаа. Хүүгийн маань өөртөө итгэх итгэл нэмэгдэж, англиар чөлөөтэй ярьж эхэлсэн нь бидний хувьд хамгийн том амжилт байлаа. Бид энэ хөтөлбөрийг бусад эцэг эхчүүдэд итгэлтэйгээр зөвлөж байна.
© 2025 он. Language Journey – Study Abroad. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency