Магадлан итгэмжлэгдсэн англи хэлний багш нараар удирдуулан хичээл заалгах бөгөөд сургалтын
төгсгөлд суралцагчид үнэлгээ авч, амжилттай суралцсан суралцагчдад Торонтогийн Их Сургууль,
Нью Коллежийн зуны курс төгссөн гэрчилгээ өгдөг. Анги хуваарилалт нь бичгийн шалгалт болон ярианы багштай хийсэн ганцаарчилсан ярилцлагын үр дүнд ижил түвшний хүүхдүүдтэй хуваарилдаг.
Хөтөлбөрт: Унших, бичих, ярих, сонсох чадвар, үгсийн сан дээр тулгуурлан хичээл орно.
Курс |
Сонголт 1: General English Course (GEC) |
Сонголт 2: Academic Preparation Course (APC) |
Өглөөний анги /10:00-13:00/ |
Ерөнхий англи хэлний хөтөлбөрийг мэргэжлийн англи хэлний багш удирдан явуулах бөгөөд сурагчдын ярих, сонсох, бичих, унших, дүрэм, үгсийн сан, дуудлага зэрэг бүх талын англи хэлний чадварыг хөгжүүлнэ. Уг сургалтын зорилго нь сурагчдад багаар төсөл дээр ажиллах, хэлэлцүүлэг хийх, илтгэл тавих зэргээр дамжуулан англи хэлээр өөртөө итгэлтэйгээр чөлөөтэй ярихад нь туслахад оршино. |
Академик Бэлтгэлийн Хөтөлбөр (APC) нь ахлах сургуулийн сурагчдад их сургуульд амжилттай суралцахад нь туслах зорилготой хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд төрөл бүрийн мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтад элсэн ороход шаардлагатай хөрвөх чадвар бүхий нийгэм болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг өгдөг. Мөн түүнчлэн англи хэлээр их сургуульд сурахад бэлтгэх зорилгоор тодорхой сэдвийг уншаад дүгнэлт гаргах ур чадвар, семинарт оролцох ур чадвар, судалгаа хийх ур чадвар, тодорхой сэдвийн хүрээнд төрөл бүрийн эсээ бичих чадваруудыг эзэмшүүлнэ. |
Курс |
Intensive English Course (IEC) |
Global Commerce Course (GCC) |
Өдрийн ангийн сонголт /14:00-17:00/ |
Өглөөний ерөнхий англи хэлний ангид үзсэн хөтөлбөрөө дэлгэрүүлж үзэх, уран зохиол болон, төрөл бүрийн текст уншин шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлнэ. Бичих, унших чадвар түлхүү хөгжинө. |
Олон улсын худалдааны чиглэлээр суралцах гэж буй ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдэд дотоодын болон олон улсын байгууллагад ажиллах харилцааны ур чадвар, манлайлал, зохион байгуулалтын хэв маяг, маркетинг болон цахим орчин, бизнес эрхлэгчийн арга барил зэрэг ойлголтуудыг өгөхөд оршино. |
Тайлбар |
Хэлний түвшин шаардахгүй. |
Дунд болон дунд шатнаас дээш түвшний англи хэлний мэдлэг шаардана. |
Үнэ |
$6100CAD |
$6475CAD |
© 2025 он. Language Journey – Study Abroad. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency